Өнөөдөр болох үйл явдлыг тоймлон хүргэе
09.00 цагт "Bishrelt Embassy" зочид буудлын хурлын танхимд Дэлхийн Хэмжил зүйн өдөр тохиолдуулан СХЗГ-аас яам агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийг хамарсан томоохон семинар зохион байгуулна.
09.30 цагт “Блю Скай” зочид буудлын “Кристалл” танхимд “Азийн арбитрын салбарт хамгийн их хүндлэл хүлээсэн хүн” хэмээн Азийн худалдааны танхимаас албан ёсоор тодорхойлсон Ж.Лийч тэргүүтэй Ази номхон далайн 6 шилдэг мэргэжилтэн хэлэлцүүлэг хийнэ.Тэдний оролцоотойгоор Монгол улсын Хууль зүйн яам, Монголын Хуульчдын холбоо, Сингапурын Олон улсын арбитрын төв хамтран анх удаа олон улсын хэмжээнд анхаарал татсан асуудлаар хэлэлцүүлэг хийнэ. Мөн энэ үеэр арбитрын үйл явцын жүжигчилсэн дүрс бичлэгийг харуулах юм. Хэлэлцүүлэгт Англи, Сингапур, Солонгос, Швед зэрэг олон улсын арбитрын мэргэжилтнүүд оролцоно. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүйн сайд Д.Дорлигжав, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпер Энн Кэмбэлл нар оролцож үг хэлэх юм.
10.00 цагт Баянгол дүүргийн 16 дугаар байрны гадаа тус дүүргийн ЗДТГ-аас мэдээлэл хийнэ. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 16-р байрны дэргэд барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Засаг дарга хүсэлт хүргүүлсэн тухай мэдээлнэ. Мөн 16-р байрны суурийн хүчитгэлийн ажлын явцтай газар дээр нь танилцаж холбогдох төрийн байгууллагаас мэдээлэл өгөх болно.
10.00 цагт Үндэсний түүхийн музейд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Нисэх хүчин-90 жил" үзэсгэлэнгийн нээлт болно.
10.00 цагт Жаргалант цогцолборт "Нисэхийн 90 жил" онол практикийн бага хурал болно.
10.30 цагт МХЕГ-ын хурлын танхимд мэргэжлийн хяналтын байцаагчид хиам, нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүнд ашиглаж байгаа хүнсний нэмэлтийн талаар хэлэлцэнэ.
10.30 цагт 58-р сургуулийн гаднах талбайд иргэдэд батлан хамгаалах хууль тогтоомж, хүчний чиг байгууллагуудын хамтын ажиллагааг сурталчилах зорилгоор "Хил хамгаалах алба сурталчилах өдөрлөг"-ийг зохион байгуулах гэж байна.
11.00 цагт Улсын их дэлгүүрийн өмнөх талбай болох Цэрэндоржийн гудамжинд Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгж, дотоод хяналтын ажилтан эрүүл ахуйч, худалдан авагч нарт хяналтын хуудасны талаар анхан шатны мэдлэг олгох “ Хяналтын хуудас- эрсдлийг бууруулах баталгаа” сэдэвт сургалт өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.
14.00 цагт Хүүхдийн ордонд "Нисгэгчийн дууг хэн сайн дуулах вэ" улсын уралдааныг төгсгөлийн шалгаруулалт болно.
16.15 цагт Гадаад Хэргийн яамны “Түншлэл” танхимд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас зарим яам, газрын албан хаагчдад зориулсан сургалтыг Улаанбааатар хотод 2015 оны 5-р сарын 18-22-ны хооронд зохион байгуулж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Монгол-Мьянмарын парламентын бүлгийн дарга Ц.Оюунгэрэл "Иргэний нийгмийн тогтолцоо, хөгжил" сэдвээр Мьянмарын төлөөлөгчдөд зориулж мэдээлэл хийнэ.
Улаанбаатар хот дахь гаалийн газарт "Гаалийн шинэ үйлчилгээ"-ний талаар танилцуулга явагдах болно. Гаалийн ерөнхй газрын дарга Б.Цэнгэл болон бусад удирдлагууд оролцоно.