-Бээжингийн цагаар Монгол-Туркменистаны тоглолт 14.00 цагаас эхэлнэ-
Олимпийн эрх олгох Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Тяньжин хотноо эхэллээ. 18 дахь удаагийн Ази тивийн АШТ-д 16 улсын баг оролцож байгаагаас өнөөдөр хэсгийн эхний тоглолтууд болох юм.
Монгол Улсын шигшээ баг Япон, Вьетнам, Туркменистантай “С” хэсэгт багтсан билээ. Манай волейболчид хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр Бээжингийн цагаар 14.00-с Туркменистаны багтай хийх юм.
18 дахь удаагийн Ази тивийн АШТ-ий медальт байрт шалгарсан багуудад олимпийн эрх олгох бөгөөд харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй манай баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, эхний наймд орох зорилго тавьжээ.
Багуудыг танилцуулья:
“А” хэсэг: БНХАУ, Иран, БН Фүжи улс, Энэтхэг
“В” хэсэг: Тайланд, Тайвань, ХонгКонг, Шриланк
“С” хэсэг: Япон, Вьетнам, Монгол, Туркменистан
“D” хэсэг: БНСУ, Казахстан, Австрали, Филиппин
Тоглолтын хуваарь:
"С" хэсэг: (Tianjin Polytechnic University Gym)
V.20 Монгол-Туркменистан
V.21 Вьетнам – Монгол
V.22 Монгол – Япон
Тэмцээний албан ёсны сайт: http://asianvolleyball.net
Ч.БОЛОР