АНУ-д өнгөрсөн сарын байдлаар ердөө 54,000 шинэ ажлын байр бий болсон үзүүлэлт гарчээ. Харин зах зээл судлаачид 150,000 ажлын байр бий болно гэж таамаглаж байсан юм. Хэдийгээр энэ үзүүлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сарынхаас буурсан боловч АНУ-ын хөдөлмөрийн яам үүнийг эерэг үзүүлэлт гэж үзэж байгаа юм байна. Тус улсын Ерөнхийлөгч Барак Обама эдийн засаг нь алгуур сэргэж байгаа боловч улс орон нь хамгийн хүнд хэцүү үетэй тулгараад буйг онцолсон байна. Барак Обама Америкад ажил хайгаагүй хүн цөөн байгаа боловч ажил олох хэцүү байгааг Охайо дахь “Крайслер” автомашины үйлдвэрээр зочлохдоо онцолсон байна. АНУ-ын Засаг захиргаа автомашины үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс дэмжих бодлого барьж буй ажээ. Барак Обама дэлхийн санхүүгийн хямралын дараах сэргэлт удаашралтай байгаад Ойрхи Дорнод дахь улс төрийн хямрал, Японы газар хөдлөлт, цунамийн уршгаас үүдэлтэй газрын тосны үнийн хөөрөгдөл зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзжээ.
Н.Энх