
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын хэргийг өчигдөр нийслэлийн прокурорт шилжүүллээ. Тэрбээр эрх мэдэл албан тушаалаа ашиглан барлгын засварт хэрэглэх байсан 90 сая төгрөгийг дур мэдэн ашигласан хэрэгт шалгагдаж байгаа юм.Мөрдөн байцаах ажил дууссан бөгөөд тэрбээр гэм буруугаа хүлээжээ.Түүнд Эрүүгийн хуулийн 148.3, 150.3 -аар 148.3 Эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 150.3.Энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ эрүүгийн хэрэгт сэжигтэнээр татан шалгасан юм.
Х.Хангал