
Тус тэмцээн нь 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Засгийн газрын яамдын ажилтан, албан хаагчдын хувьд хүсэн хүлээдэг хамгийн том тэмцээн болж өргөжин тэлсэн юм. Тэмцээнд 11 яам болон Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд нийт 14 байгууллагын 300 гаран тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдах юм. Энэ жилийн тэмцээнийг 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Сангийн яам зохион байгуулж байгаа ажээ.