Аэробик дасгалын эрүүл мэндийн ач холбогдол

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Аэробик дасгалын эрүүл мэндийн ач холбогдол

Medic

Аэробик нь хөгжимтэй, хэмнэлтэй, биеийн ихэнх том бүлэг булчингийн идэвхтэй ажлыг шаардана. Энэ нь бусад спортын төрлүүдтай харьцуулвал контакт багатай, бүжгийн эвсэлийг хөгжүүлсэн гэх мэт давуу тал ихтэй юм.

Аэробик дасгалын үед зонхилон тохиолдох эмгэгүүдийг 2 бүлэгт авч үздэг. 1.Гэмтлийн улмаас үүдэлтэй. Үүнд унаж ойчсоноос шагай, өвдөгний үеэр гэмтэх. 2. Хэт ачааллын улмаас үүдэлтэй гэмтэл. Өөрийн ачаалал даах чадвараас хэтэрсэн өндөр эрчимтэй дасгал нь таны зүрх судас, амьсгалын систем, тулгуур эрхтэн системд өндөр эрсдлийг дагуулна.

Аэробик дасгалын үед гэмтэл бэртлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

• Хөдөлгөөний зөв текник
• Тоног хэрэгслийн аюулгүй байдал
• Дасгал хийж байгаа газраа чөлөөтэй, эвтэйхэн байдал
• Хамгийн чухал нь бие халаалт, сунгалт, хөргөлтийн дасгалыг сайн хийх

Хэрвээ та аэробик дасгалаар хичээллэхээр шийдсэн бол

1. 40-ээс дээш настай
2. Биеийн жингийн илүүдэлтэй
3. Суугаа ажил хөдөлмөр эрхэлдэг
4. Бүсэлхийн тойрог эр 100-120см-аас их, эм 90-109см-аас их
5. Чихрийн шижингийн урьдал шинж тэмдэг илэрсэн
6. Цусан дах өөх тосны хэмжээ ихэссэн
7. Тамхи татдаг

Дараах 7 шалгуураас 2 оос дээшээ байгаа бол зайлшгүй мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалчид хандан зүрх судас, амьсгалын үнэлгээнүүдийг хийлгэсний дараа өөртөө тохирсон ачаалал авахыг зөвлөж байна. ингэснээр та өөртөө тохиолдох эрсдлээс урьдчилан сэргийлэх юм.

ЭРҮҮЛ МЭНД ЭНЭ НАСНЫ ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж