Ахмадууд Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойд зориулан ЦЕГ-ын Цагдаа олон нийт соёл, сургалтын төвд хүндэтгэлийн концерт тоглож цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, иргэд олон түмэндээ толилуулав. Мөн арга хэмжээний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хүүхдүүдийн дунд спорт, урлагийн наадам зохион байгуулж, хүүхдүүд дугуй, сумо бөх, гүйлт, сагсан бөмбөгийн тэмцээн уралдаанд 5-17 насны 120 гаруй хүүхдүүд оролцож байгууллагын дүнгээр тэргүүн байрт Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчдын хүүхдүүд 2, 3 дугаар байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүүхдүүдийн урлагийн нэгдсэн “Гэрэлт ирээдүй” гала тоглолтыг Цагдаа олон нийт соёл, сургалтын төвд болж, эцэг, эх, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид үзэж сонирхон бяцхан авьяастнуудад баяр хүргэж, бэлэг гардуулав.
Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой угтаж, хүүхдүүдийн дунд цагдаагийн байгууллага, алба хаагчийн ажлын онцлогийг харуулсан “Төрийн цагдаа” сэдэвт гар зургийн уралдааныг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр шалгаруулав.
Уралдаанд 800 гаруй хүүхдийн 1000 гаруй уран бүтээл ирүүлсэнийг шалгаруулахад I байрыг Дорноговь аймгийн Сайншанд сумын 11 жилийн 1 дүгээр сургуулийн 7б ангийн сурагч А.Отгонцацрал, II байрыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн 4в ангийн сурагч Б.Оюундарь, Нийслэлийн 24 дүгээр сургуулийн 2а ангийн сурагч А.Лхамсүрэн, III байрыг Дорнод аймгийн 8 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Л.Баярхүү, Өмнөговь аймгийн 1 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч М.Уранзаяа, Хэнтий аймгийн Батширээт сумын дунд сургуулийн 9а ангийн сурагч Р.Отгонзаяа, тусгай байрыг Нийслэлийн 4 дүгээр сургуулийн 2в ангийн сурагч Ц.Жавзандулам, 24 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч Б.Дамбийшийрэв, 50 дугаар сургуулийн 5д ангийн сурагч Э.Дэлгэр, 14 дүгээр дунд сургуулийн 2б ангийн сурагч Э.Анужин, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар 12 жилийн сургуулийн 9д ангийн сурагч Ц.Баттүшиг нар тус тус эзэлсэн байна.
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр хүүхэд, багачуудаас ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, уран бүтээл нь шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшуулав.