Бүс нутагт байдал хурцдаж байгаатай холбогдуулан хэрэв шаардлагатай байх юм бол Хойд Солонгост айлчлахад бэлэн байгаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэв.
“Хэрэв миний айлчлалт ашигтай болох юм бол би Пхеньянд очиход бэлэн” гэж Сөүлд болж байгаа Азийн лидерүүдийн бага хурал дээр Пан Ги Мун хэлсэн байна.
Тэрээр БНАСАУ-ыг НҮБ-ын гишүүн гэдгийг хэлээд улс төр, хүмүүнлэгийн асуудал тусгаарлагдсан байх ёстойг онцолжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хойд Солонгост хүүхдүүд хоолны дутагдалаас болон зовж байгааг олон улсын хамтын нийгэмлэг анзаарах ёстой гэлээ.
Үүний өмнөхөн Хойд Солонгос хиймэл дагуултай пуужин хөөргөх гэж байгаа гэсэн мэдээлэл тарсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР