Монголын Хэвлэлийн эрх чөлөөний 2010 оны тайлан хэвлэгджээ. “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргасан энэхүү тайлан 2010 онд Монголын хэвлэл мэдээлэл, мэдээллийн эрх зүйн салбарт бодлого, зохицуулалтын олон баримт бичиг, дүрэм журам батлагдаж, хуулийн төсөл боловсруулсанаараа онцлог аж. Тайланд хэвлэл мэдээллийн эрх зүйн хүрээнд өөрчлөлт гарах алхам хийгдэж байгаа ч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг зөрчлүүд буурахгүй харин ч нэмэгдэх хандлагатай болж байгааг онцолжээ.
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2010 оны хэвлэлийн эрх чөлөөний салбарт дараахь зүйлийг онцолжээ. Үүнд:
- “Нийгмийн толь” өдөр тутмын сонины толгой компьютерийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд хураан авсан
- Шүүх, цагдаа, зохицуулах байгууллагуудын дарамт ихсэх хандлагатай байна
- Редакцийн цензур гүнзгийрч, шинж чанар нь ноцтой болж байна
- Сэтгүүлчдийн эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг нэмэгдэх төлөвтэй байна
- Нэхэмжлэлийн мөнгөн шаардлага 2010 онд гурван тэрбум, шүүхээс оногдуулсан торгуулийн хэмжээ 2009 онд 2 сая 200 мянгад хүрч, эдийн засгийн цензур болох хандлагатай байна
- Шүүх, цагдаа, төрийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг эх сурвалжаа илчлэхийг шаардах нь буурахгүй байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.