Мухаммедын шог зураач ажлаасаа гарна

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Мухаммедын шог зураач ажлаасаа гарна

 

Исламын шашны зөнч Мухаммедын шог зургуудаараа алдаршсан Ренальд  Лузье Францын “Чарли Хебдо” сэтгүүлийг орхих гэж байна. Тэрээр “Чарли Хебдо” сэтгүүлийн нүүрний зургийг зурдаг байсан юм.

 

Ренальд  Лузье сэтгүүлийн редакцид халдлага гарч, хамт ажиллагсад нь амь үрэгдсэн уй гашууг цаашид тэсвэрлэх аргагүй болсон учир ажлаасаа гарч байгаа аж. Тэрээр ажлаасаа гарах болсон нь цэвэр хувийн сонголт байсныг онцолсон байна. Өмнө нь өнгөрсөн сард Ренальд Лузье дахин нэг ч Мухаммедын шог зураг зураагүй хэмээн мэдэгдэж байсан юм. Ренальд  Лузье “Чарли Хебдо” сэтгүүлд ирэх есдүгээр сарыг хүртэл ажиллах гэнэ.

 

Парис хотноо орших “Чарли Хебдо” сэтгүүлийн байранд өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд исламын шашинт ах, дүүс хоёр гал нээж, 12 хүний амийг хөнөөсөн билээ. Ренальд  Лузье 1992 онд “Чарли Хебдо” сэтгүүлд анх ажилд орж байсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж