ДЭМБ 100 сая ам.долларын сан байгуулав

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

ДЭМБ 100 сая ам.долларын сан байгуулав

 

Баруун Африкт гарсан Эбола вирусын халдвар тархалтын дараа  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 100 сая ам.долларын яаралтай санг байгуулжээ. ДЭМБ-ын тэргүүн Маргарет Чан гишүүн орнуудын санхүүгийн дэмжлэгээр урьдчилан тооцоолоогүй, яаралтай нөхцөл байдалд хэрэглэхээр 100 сая ам.долларын санг байгуулснаа зарласан байна.

 

Баруун Африкт гарсан Эбола вирусын халдварын үеэр ДЭМБ удаашралтай ажилсан хэмээн олон улсаас шүүмжлэл хүлээсэн аж. Гвиней улсад гарсан Эбола вирусын халдвар хөрш Либери, Сьерра-Леоне, Нигери, Малид тархаж, АНУ, Испани, Герман, Норвеги, Франц, Итали, Швейцарь, Их Британид өвчтөнүүдийг эмчилж байсан юм.

 

Швейцарийн Женев хотноо үргэлжилж буй ДЭМБ-ын 68-р хуралдаан үргэлжилж буй. Эрүүлийг хамгаалах дэлхийн ассамблейн хуралдааныг нээж Германы канцлер Ангела Меркель үг хэлжээ. ДЭМБ-ын хуралдаанаар халдвар өвчин, агаарын бохирдол, антибиотикт тэвсэртэй вирусын тэмцэх зэрэг олон чухал сэдвийг хөндөн чуулж байна.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж