Пхеньян аравдугаар сард алсын тусгалын пуужин хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Пхеньян аравдугаар сард алсын тусгалын пуужин хөөргөнө

 

Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын 70 жилийн ойг тэмдэглэхдээ ирэх аравдугаар сард хиймэл дагуултай пуужинг сансарт хөөргөхөөр төлөвлөсөн хэмээн Японы Kyodo агентлаг засгийн газар дахь эх сурвалжийн мэдээнд тулгуулан дамжуулжээ.

 

Энэхүү пуужинг Хойд Солонгос тив алгасан нисэх пуужин болгон ашиглах боломжтойг агентлаг тэмдэглэв. Үүнээс өмнөхөн БНАСАУ шинэ баллистик пуужинг шумбагч онгоцноос  усан доороос харван туршсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж