С.Өлзийхүүгийн нүцгэн зураг

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

С.Өлзийхүүгийн нүцгэн зураг

Хошин урлагийн хөгжлийг үүрэлцэж яваа чадварлаг жүжигчин, бас Монголын сайхан хүүхнүүдийн нэг нь Санжаагийн Өлзийхүү гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Продакшныхаа дэд захирал, жолооч, нярав, нягтлан бодогч, зургийн дарга, найруулагч гээд санаанд багтамгүй олон ажил амжуулдаг түүний талаар байс гээд л “Гавьяат” авах гэх мэдээлэл гардаг нь ард түмний хүлээлт мэт. Учир нь түүнтэй мөр зэрэгцэн гарч ирсэн, түүнээс хойш олны танил болсон хүмүүсийн ихэнх нь энэхүү төрийн одон медалийг энгэртээ гялалзуулчихаад байхад арга ч үгүй биз. Тэрбээр удам залгасан царайлаг охинтой. Хэдэн жилийн өмнө Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон тэрбээр цахимд багагүй дагагчидтай. Харин өчигдөр охин Х.Баярмаа ээжээрээ гоёжээ. Залуу насных нь гоёхон зургууд дотор нь нэг зураг олны анхаарал татсан нь нүцгэн зураг байлаа.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж