Колумб улсын баруун хойд хэсэгт хөрсний нуралт үүссэнээс 50 гаруй хүн амь үрэгдэж, илүү олон хүн ор сураггүй болжээ. Усархаг аадар борооны улмаас Либориана гол үерлэж, их хэмжээний хөрсний нуралт үүссэн аж. Гамшигт Антиокуиа мужийн төв Меделлин хот илүүтэй өртжээ.
Колумбын ерөнхийлөгч нөхцөл байдалтай биечлэн танилцсаныхаа дараа онц байдал тогтоосон аж. Хөрсний нурангинд гэр, автомашинтайгаа дарагдсан хүмүүсийг хайж аврахаар оршин суугчид аврах багийнханд тусалж байна. Аврах ажилд Колумбын нисэх хүчин цэрэг, нисдэг тэргүүдийг илгээжээ. Цаашид хөрсний нуралт үүсэх аюултай бүсээс 100 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ирэх өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын албанаас сэрэмжлүүлжээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА