Оюутолгой зэсийн уурхайн бүтээн байгуулалтын гэрээг байгуулсныг Рио-Тинто мэдээллээ. Оюутолгойн далд уурхайн төсөл татвар болон бусад маргааны улмаас хоёр жил орчим гацаанд ороод байсан юм. Монголын засгийн газар Туркойз Хилл ба Рио-Тинто хувьцаа эзэмших болон төслийн санхүүжилтийн үндсэн асуудалд хэлэлцээрт хүрсэн байна. Бүтээн байгуулалтын ажил эхлээс өмнө Рио-Тинто төслийн санхүүжилтыг эцэслэх шаардлага юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Оюу Толгой бол дэлхийн хэмжээний зэс-алтны орд юм. Үүнийг цааш хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Цаашдын хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжүүлэн бэхжүүлэх асуудлаар түншүүдтэйгээ эцсийн тохиролцоонд хүрч чадлаа. Энэ нь харилцан итгэлцэл, Монголын ирээдүйн хөгжилд тулгуурласан шинэ, бүтээлч харилцааны үндэс суурийг баталгаажуулж өгч байна" хэмээн мэдэгдлээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters