Усанд сэлэлтийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.06.04-нд нийтлэгдсэн

Усанд сэлэлтийн тэмцээн болно

“Энгүй тал” ХХК-ийн нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээн зургадугаар сарын 4-5-нд Орхон аймгийн “Хангарьд” спорт цогцолборт болох гэж байна. Тэмцээнийг хоёр насны ангиллаар усан спортын үндсэн дөрвөн төрлийн 13 зай ангилалд явуулах юм. Зай бүрийн эхний гурван байр эзлэгсдийг 100, 80, 50 мянган төгрөгөөр байлах бол тэмцээний үеэр спортын мастерийн болзол хангавал 100, олон улсын хэмжээний мастерийн болзол биелүүлсэн тамирчинд 300 мянган төгрөгийн нэмэлт шагналтай.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж