Дашрамд дуулгахад, энэ сарын 17-27-нд Иорданы нийслэл Амман хотноо болох байсан 2011 оны боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний тов хойшилж, наймдугаар сарын 3-13-нд БНСУ-ын Инчеон хотноо болох болсон юм. Тиймээс Монголын ширэн бээлийтнүүд Бээжин хотноо олон улсын тамирчидтай 14 хоног хамтарсан бэлтгэл хийгээд нутагтаа ирмэгц дахин “Олимп” баазыг зорих болсон байна.
“China Open” тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид:
Эрэгтэй:
49 кг: Г.Ариунболд
52 кг: П.Сэрдамба
56 кг: Э.Идэрхүү
60 кг: З.Энхзориг
64 кг: У.Мөнх-Эрдэнэ
69 кг: Ж.Отгонжаргал
75 кг: Т.Чулуунтөмөр
81 кг: С.Эрдэнэбаяр
-91 кг: Х.Мандахбаяр
+91 кг: Д.Идэрбат
Эмэгтэй:
51 кг: н.Нандинцэцэг
60 кг: н.Цэрэнчимэд
75 кг: Б.Ундрам