Бразиль улс 2014 он гэхэд хэт ядуу гэсэн тодотголтой сая сая иргэдийг ядуурлаас гаргах зорилготой нийгмийн халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийг тус улсын ерөнхийлөгч Дилма Рузеф засгийн газрын тэргүүлэх зорилт болгон тодорхойлов.
Сүүлийн жилүүдэд Бразилийн эдийн засгийн өсөлтийг дагаад иргэдийн амжиргааны түвшин сайжирч байгаа ч сард дээд тал нь 44 ам.долларын орлого олдог хэт ядуу гэсэн тодотголтой 16 сая хүний амьдрал ахуйд уг эдийн засгийн өсөлт үр өгөөжөө өгөхгүй байгаа юм. Тиймээс засгийн газраас авч хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн хөтөлбөрт дээрх 16 сая иргэдийг хамруулах аж. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн орлогын түвшин, ам бүлийн тооноос хамаарч ихэвчлэн өрх толгойлсон ээжүүдэд сар бүр 152 ам.долларыг бэлнээр олгох аж. Харин халамжийн хөтөлбөрт хамрагдаж буй иргэд хүүхдүүдээ заавал сургууль болон вакцинжуулалтанд хамруулах ёстой гэсэн шаардлагыг тавьжээ.
Б.Энхцэцэг