“Боловсрол ирээдүй 2010” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

“Боловсрол ирээдүй 2010” үзэсгэлэн нээгдлээ

Мэдээлэл технологийн үндэсний паркад “Боловсрол ирээдүй 2010” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг Монголын сурагчдын эрдмийн хүрээлэн, Хувийн их дээд сургуулиудын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнгийн зорилго  нь мэргэжлээ сонгосон, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, эх орондоо ихийг хийж бүтээх зорилготой хүүхдүүдийг улсын болон хувийн их дээд сургуулиудад тусгай гэрээтэйгээр, 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахад  чиглэгдэж байгаа аж. Одоогоор тус хөтөлбөрт 90 гаруй хүүхдийг хамруулаад байгаа юм байна. Мөн мэргэжлээ сонгож амжаагүй, зөвөлгөө мэдээлэл дутмаг байгаа хүүхэд эцэг эхчүүдийг мэдээллээр хангахыг зорьж байгаа  гэнэ. Үзэсгэлэнд гадаад, дотоодын их, дээд, дунд нийт 40 гаруй сургууль оролцож байгаа аж. Хоёр өдөр  үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр боловсролын шинэчлэлийн асуудлаар “Их засаг” их сургуулийн захирал Ц.Ням-Осор үнэгүй лекц унших юм.

Ч.Батмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж