Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч, Өмнөд Африкийн иргэн Албертина Сисулу 92 насандаа таалал төгсчээ. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Нейлсон Манделлагийн үнэнч нөхөр, зөвлөх Волтер Сисулугийн эхнэр Албертина Сисулу Африкийн Үндэсний конгрессын эмэгтэйчүүдийн лигийн идэвхитэй гишүүн, улс төрийн зүтгэлтэн байжээ. Өмнөд Африкт ардчилалыг тогтооход бүх амьдралаа зориулсан гэж олон улсад түүнийг өндрөөр үнэлдэг ажээ. Албертина Сисулугийн таалал төгссөн тухай мэдээ тарсны дараа түүнийг дэмжигчид болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчид гашуудал илэрхийлсэн байна. Хэдийгээр улс төрийн ямар ч дэмжлэг байгаагүй ч Албертина Сисулу 1956 онд Нейлсон Манделла, Волтер Сисулу нарыг шоронд хоригдож байх үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн 20,000 эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаалыг удирдаж байжээ. 1994 онд Өмнөд Африкт анхны ардчилсан сонгууль явуулахад тэрээр парламентын гишүүнээр сонгогдож байсан юм.
Н.Энх