Биеэ үнэлэгчтэй үдэшлэгээр бэлэг барьжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.04-нд нийтлэгдсэн

Биеэ үнэлэгчтэй үдэшлэгээр бэлэг барьжээ

Германы даатгалын нэгэн томоохон пүүс “Munich Re” шилдэг албан хаагчдаа урамшуулан биеэ үнэлэгчидтэй үдэшлэг зохион байгуулжээ. Үдэшлэгт уригдсан зочдын нэг “Munich Re”-гийн ажилтан Эрго 2007 онд бас ийм үдэшлэг зохиож байсан талаар өгүүлсэн байна.  

Дээрх хачирхалтай үдэшлэгийг Унгарын Будапешт хотын нэгэн рашаан сувиллын газарт зохион байгуулсан ажээ. Үдэшлэгт 100-аад албан хаагчид болон 20 гаруй биеэ үнэлэгчид ирсэн гэнэ. Биеэ үнэлэгчид бугуйндаа тусгай код бүхий өнгө өнгийн тууз зүүсэн байсан бөгөөд туузны өнгө ямар албан хаагчид үйлчлэхээр ирснийг илтгэж байсан ажээ. “Munich Re”-гийн ажилтны мэдээлснээр ийм үдэшлэгийг зохион байгуулсан  нь маш онцгой тохиолдол гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж