Л.Болд: Ажилчин ангид мэргэжилтэй залуу үе гарч ирэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Л.Болд: Ажилчин ангид мэргэжилтэй залуу үе гарч ирэхгүй байна

Ажилчны алдар хөшөөг алдаршуулах ёслолын арга хэмжээ Хан-Уул дүүргийн бэлгэ тэмдэг “Ажилчны алдар” хөшөөг алдаршуулах үйл ажиллагаа 2015 оны 05-р сарын 16-ны өдөр болж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлүүд, Хан-Уул дүүргийн Соёлын ордон, Хан-Уул дүүргийн Залуучуудын холбоо, МЗХ-ны дэргэдэх Полиси төвийн багш нар болон Ажилчны соёлын ордны дугуйлангийн сурагчид ирж ая дуугаа өргөн оролцлоо.

Хан-Уул дүүргийн залуучуудын холбооноос санаачлан Ажилчны алдар хөшөөг өнгөлөг, цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна.

Ажилчны алдар талбайн хувьд Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 1984 онд ноосны үйлдвэрийн нэгдэл, арьс ширний үйлдвэрийн нэгдлийн санаачлагаар Ажилчны район нэртэйгээр Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас үүрэг өгч байгуулсан түүхтэй. Харин “Ажилчны алдар” талбайн бэлэг тэмдэг болох хүрэл хөшөөн баримлыг Б.Хийморь хэмээх уран барималч урлаж байжээ.

Хөшөөний арга хэмжээнд оролцсон Л.Болд гишүүн “Хөдөлмөрийн хүний хөлс, хүч- Хөгжлийн гол тулгуур” гэдгийг онцлоод Ажилчин ангид мэргэжилтэй, боловсролтой залуу үе гарч ирэхгүй байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид хаанаа ч хүрэхгүй байна.  Хөдөлмөрийн сахилга баттай, ядаж л ажлынхаа цагт ирээд даалгасан ажлыг дуустал нь хийдэг залуус өдрийн од шиг боллоо. Аргаа барахдаа манай бизнесмэнүүд хятад ажилчин ажиллуулдаг боллоо. Ажилчин анги бол манай хөгжлийн нэг тулгуур, харин Монголын хөгжлийн тэр тулгуур нь хятадын ажилчин анги байж чадахгүй. Тиймээс Та бүхний хөдөлмөрч дайчин уламжлал манай залууст үлгэр жишээ болж, монгол ажилчин хөгжлийнхөө тулгуур болж чадна. Үүнд та бүхний хувь нэмэр ч хэрэгтэй хэвээрээ байна гэдгийг тус үйл ажиллагаанд уригдан ирсэн удирник, хөдөлмөрийн баатруудад хандан хэлж байлаа.

Түүхийн нэгэн гэрч урлагийн бүтээл болсон хөшөө дурсгалаа хайрлан хамгаалах сэдлийг ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа таниулах ажлыг санаачлан зохион байгуулж байгаа Хан-Уул дүүргийн залуучуудын холбоо цаашид Нийслэлийн хэмжээнд байх 150 гаруй хөшөө дурсгалыг өнгөлөн, цэвэрлэх ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

"Залуучуудын хөгжлийн сургууль 999 шилдэг сурагч" хөтөлбөрийн сурагчид "Ажилчны алдар" хөшөөг өнгөлөх ажилд оролцсон юм. Хөгжлийн сургуулийн 12а, 12б ангийнхан Хөдөлмөрийн баатруудаас Сертификат, талархлын бичиг гардуулсан байна. Түүхийн нэгэн гэрч урлагийн бүтээл болсон хөшөө дурсгалаа хайрлан хамгаалах сэдлийг үе тэнгийнхэндээ таниулах ажилд оролцсон сурагчдад Хөдөлмөрийн баатрууд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсч байлаа.

Улаанбаатар хотод сүндэрлэх хөшөө дурсгалыг арчлах, аврах өнгөлөх шаардлагатай хөшөөнүүдийг нөхөн сэргээх ажлыг шат дараатайгаар явуулахаас гадна урлагийн бүтээл, түүхэн дурсгалт зүйл гэдгийг олон нийтэд таниулах үүднээс ном гаргахаар Хан-Уулын залуучуудын холбоо зорин ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгаж байсан юм.

Дашрамд дурдахад С.Лувсанвандан сангийн дэмжлэгэтэйгээр Хан-Залуус Тинк Танк, Полиси төвтэй хамтран зохион байгуулсан Ажилчны алдар хөшөөг өнгөлөх ажилд "Залуучуудын хөгжлийн сургууль 999 шилдэг сурагч" хөтөлбөрийн анхны төгсөгчид оролцсон бөгөөд Хөгжлийн сургуулийн 12а, 12б ангийнхан хөшөөг 3 цагийн турш өнгөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж