15:30 цаг: ТӨРИЙН ОРДНООС ХҮМҮҮСИЙГ ГАРГАЛАА
Төрийн ордны баруун талын хоёрдугаар давхар буюу Засгийн газрын хуралдаан болдог танхимд гал гарсан талаар мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл гал өргөн хүрээг хамарч, Засгийн газрын хуралдааны танхим бүхэлдээ бараг шатсан гэх мэдээлэл бидэнд олдлоо. Мөн Төрийн ордонд байсан бүх хүмүүсийг ордны гадна гаргаад байна.
Үүнтэй холбоотойгоор Төрийн ордны баруун талын замыг хаажээ.
15:14 цаг: ТӨРИЙН ОРДОНД ГАЛ ГАРЛАА
Төрийн ордны хоёрдугаар давхар буюу Засгийн газрын хуралдаан болдог танхим орчимд гал гараад байна. Тиймээс нэг, хоёрдугаар давхарт суудаг ажилтан албан хаагчдыг гаргаад байгаа аж. Гал чухам юунаас болж гарсан талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Г.ДАРЬ