Дэлхийн дуурийн урлагийн ноён ориглг, суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд анх удаа тайзнаа тоглосон. Харин өнөөдөр дахин тоглох гэж байна. Дэлхийн шилдэг дуурь “Аида”-гийн симфони найрал хөгжмийг өнөөдөр урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдана. Харин Аида Эфиопын гүнж,олзны бүсгүй сопрано- Ш.Наранчимэг СТА, Радамес Египетийн хааны ордны хамгаалалтын дарга тенор- Ч.Түмэндэмбэрэл СТА, Амнерис Египетийн хааны гүнж меццо-сопрано- М.Даариймаа, Рамфис Сүмийн тэргүүн зайран бас- Б.Алтанхуяг, Амонасро Эфиопын хаан,Аидагийн эцэг баритон- Ц.Баттөр СТА, Египетийн хаан бас- Ч.Чинзориг, Элч тенор- Г.Шижирболд, Их тахилчмаа – Б.Уранчимэг нар болон балетын бүжигчид тоглох юм.
Энэхүү дуурийг анх 1871 онд Ж.Боттезинийн удирдлагаар Каирт, 1872 онд Ф.Фаччогийн удирдсанаар Миланы Ла Скала театрт, 1875 онд Петрбургийн Марийнскийн театрт тус тус тоглож байжээ.
М.Дөл