“Юнайтед” гуравдугаар байрт орох боломжгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

“Юнайтед” гуравдугаар байрт орох боломжгүй боллоо

Английн премьер лигийн 37 дугаар тойргийн хүрээнд топ дөрвийн төлөө өрсөлдөж байгаа хоёр баг болох “Манчестер Юнайтед” болон “Арсенал” клубүүд хоорондоо учраа таарч тоглолоо.

Хэрвээ “Улаан чөтгөрүүд” энэ тоглолтод хожсон бол гуравдугаар байр руу орох боломж нээгдэх байлаа. Харин “Арсенал” хожвол хоёрдугаар байрт орох ч боломж байсан юм. Гэвч хоёр баг 1:1-ээр тэнцэж, аль аль нь боломжоо үгүй хийлээ.

Тоглолтын 30 дахь минутад Эррера гоолдож, тооны харьцааг нээсэн.  Гэвч 82 дахь минутад Тео Уолкетын жигүүрээс хөндлөн хаясан бөмбөгөнд Блэккет хөл хүрч, өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан юм. Ингэснээр “Манчестер Юнайтед”  69 оноотой болж, дөрөвдүгээр байртаа үлдлээ.

Харин “Арсенал” 71 оноотой болж байгаа юм. Гэхдээ “Их буучид” нэг тоглолт дутуу байгаа.   Тэр тоглолтдоо хожоод, 38 дугаар тойрогт оноо авахад гуравдугаар байраа баттай хадгалж үлдэнэ. Мөн “Сити”-гийн тоглолтоос хамаарч хоёрдугаар байр руу ч орж ирэх боломжтой болох юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж