Нэрт найруулагч Мартин Скорсиз Холливуудын домогт жүжигчид, мөн цуутай хос Элизабет Тейлор, Ричард Бартон нарын ээдрээтэй амрагийн харилцааг киногоор өгүүлэх гэнэ. Тэд 1963 онд “Клеопатра” киноны зураг авалтын үеэр танилцсанаас хойш 13 жил ханилж, хоёр удаа гэрлэлтээ цуцлуулж байсан юм. “Paramount Pictures” компани нэрт жүжигчдийн амьдралын тухай “Солиотой дурлал” номын зохиогчийн эрхийг худалдаж авсны дараа найруулагч Мартин Скорсизтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Уг ном 2010 онд Элизабет Тейлорыг нас барахаас өмнө хэвлэгдсэн юм. Элизабет Тейлор, Ричард Бартон нар 1966 онд хамтран тоглосон “Виржиниа Вульфээс хэн айж байна” киноны дараа Элизабет Тейлор хоёр дахь удаагаа “Оскар”-ын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан ажээ.
Н.Энх