1 тэрбум орчим төгрөгийн хохирол иргэн, ААН-д учирсан байна

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

1 тэрбум орчим төгрөгийн хохирол иргэн, ААН-д учирсан байна

Энэ оны эхний 5 сарын байдлаар 112 удаагийн гал түймрийн дуудлага Орхон аймгийн онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулбал 60-аас дээш хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдсэн гал түймрийн дуудлага эзэлжээ.
 
 
Гарсан гал түймрийн шалтгаан нөхцөлийг ангилан тодруулбал иргэд олон нийтийн санамсар болгоомжгүй байдал, цахилгаан угсралт ашиглалтын галын аюулгүй байдлыг хангаагүйгээс, хуурайшилтын үед хашаа хорооныхоо хог өвсийг шатааснаас үүдэж гал алдах тохиолдол аймгийн хэмжээнд ихээхэн гарсан.
 
Иймээс хог цэвэрлэх, ачих үйл ажиллагаанд багийн нутаг дэвсгэрт хяналт тавих шаардлагатай гэдгийг хэлж байна. Харин 2015 оны эхний 5 сарын байдлаар 112 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт төдийгүй цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хэллээ.
 
Иймээс иргэд өөрийн болон бусдын эд хөрөнгө, амь нас эрүүл мэндийг галын аюулаас урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй гэдгийг аймгийн онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.Тухайлбал өнгөрөгч онд гал түймрийн аюулаас болж өнгөрөгч онд нэг тэр бум 609мянган төгрөг-ний хохирол иргэд, аж ахуй нэгжид учирчээ.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж