Мэтт Дэмоний аав хүндээр өвджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.04-нд нийтлэгдсэн

Мэтт Дэмоний аав хүндээр өвджээ

Оскарын шагналт жүжигчин Мэтт Дэмоний аав ховор төрлийн цусны хорт хавдраар өвдөж, биеийн байдал нь муу байгаа аж. Тиймээс Кембрижийн уугуул Мэтт лхагва гаригт Бостон руу яаралтай нисч, аавыг нь эмчилж байгаа Массачусетсийн төв эмнэлгийн эмч нартай уулзаж, талархлаа илэрхийлсэн байна.

Мэтт хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд миний ойр дотны хүмүүс, найз нөхдийн дотроос хэд хэдэн хүн хавдраар өвчилсөн ч миний аав энэ өвчнөөр өвдөнө гэж огт санасангүй. Харин хэцүү үед нь аавыг маань асарч, амийг нь хамгаалж байгаа хүндэт эмч, доктор, асрагч, сувилагч та нартаа туйлын их талархаж байна” гэжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж