Холливудын шоу бизнесийн бүсгүйчүүд нүцгэн биен дээрээ торон даашинз өмсөн, гоолиг биеэрээ гайхуулцгаах шинэ моод дэлгэрээд байгаа гэхэд болно.
Дуучин Рианна, Бионсе, загвар өмсөгч Ирина Шейк, реалити шоуны од Ким Кардашиан зэрэг бүсгүйчүүд нэвт гэрэлтсэн торон даашинзыг дотуур хувцасгүйгээр өмсөн улаан хивснээ алхсан юм.
Харин тэдний давалгааг дуучин Женнифер Лопес үргэлжлүүлжээ. Өдгөө 45 настай ч залуухан бүсгүйчүүдээс огтхон ч дутахгүй гэдгээ харуулж, Billboard Awards наадамд ирэхдээ ийнхүү хувцасласан байна.
Т.АНУ