Шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чехийн Прага, Острава хотуудад тавдугаар сарын 1-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 79 дэх удаагийн ДАШТ-д дэлхийн шилдэг 16 бөг өрсөлдсөнөөс Канадын хоккейчид түрүүлж, ОХУ, АНУ мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Финалын тоглолтод Канад ОХУ-ыг 6-1-ээр хожиж, энэхүү дэлхийн аваргад нэг ч ялагдал авалгүйгүйгээр 25 дахь түрүүгээ хүртлээ. Хүрэл медалийн тоглолтод АНУ Чехийг талбай дээр нь 3-0 онооны харьцаагаар хожсон юм. Чехийн хоккейчид сүүлийн хоёр дэлхийн аваргаас медалиас мултарч IV байр эзлэв.
Тэмцээний шилдэг хаалгачаар Финландын Пекка Ринне, хамгаалагчаар Канадын Брент Бернс, довтлогчоор Канадын Жейсон Спецца, Үнэ цэнэтэй тоглогчоор өдгөө 43 нас хүрч буй Чехийн домогт хоккейчин Яромир Ягр тус тус тодорчээ.
Тэмцээний дүн:
Алтан медаль: Канад
Мөнгөн медаль: ОХУ
Хүрэл медаль: АНУ
IV байр: Чех
V байр: Швед
VI байр: Финланд
VII байр: Беларус
VIII байр: Швейцарь
IX байр: Словаки
X байр: Герман
ХI байр: Норвеги
XII байр: Франц
XIII байр: Латви
XIV байр: Дани
XV байр: Австри
XVI байр: Словани тус тус шалгарлаа.
Ч.ОТГОНБААТАР