Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.06.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

2011 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
:

Ихэнх  утгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 05-наас 06-р сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 8-нд зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 7-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж