Солонгосын Бреанна Юн гэдэг энэ охин ердөө 5-хан настай ч Инстаграмд Холливудын од Камерион Диазтай ижил тооны 1,5 сая дагагчтай.
Тэрээр яг л баян одод шиг үнэтэй тансаг зүйл хэрэглэж, алхам бүрийнх нь зургийг аав ээж нь интернэтэд тавьдаг байна.
Бреанна охин Louis Vuitton-ы гар цүнхнүүд барьж, Chanel, Tiffany зэрэг брендын гоёл чимэглэл зүүдэг байна. Тэр өөрийгөө од гэж бүр бат итгэлтэй байдаг ба дэлгүүрт ороод “Яагаад хүмүүс миний зургийг авахгүй байна” гэж гайхдаг тухай ээж нь ярьжээ.
Охины аав ээж энгийн амьдралтай, Солонгосын Пусан хотын жижигхэн байранд амьдарч, далайн гаралтай бүтээгдэхүүн экспортолдог нэг компанид ажилладаг байжээ. Харин охин нь од болсноос хойш тэдний амьдрал эрс өөрчлөгдсөн байна.
Охины баян шүтэн бишрэгчид Ойрхи Дорнодод ялангуяа Дубайд маш олон байдаг ба өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Арабын баян шейхүүд тэдний гэр бүлийг урьж, Арабын Нэгдсэн Эмират улсад бизнес ангиллаар зорчих онгоцны тасалбар илгээжээ.
Ингээд тэд гэр бүлээрээ тэнд 5 одтой зочид буудалд үнэгүй амьдарч эхэлсэн байна. Түүний эцгийг Жинг Хуна гэдэг, 34 настай. Харин ээж Жаклин нь 27 настай, ах Брэкстон 7-той аж. Тэд одоо бүгд исламын шашин шүтдэг болж, араб хэл сурч эхэлсэн гэнэ.
Т.АНУ