Сүхбаатарчууд төрөлх сургуульдаа хандив өргөж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Сүхбаатарчууд төрөлх сургуульдаа хандив өргөж байна

Сүхбаатар аймгийн анхны эрдмийн өргөө болох нэгдүгээр бүрэн дунд сургууль ирэх намар 90 нас хүрнэ. Аймгийн тэргүүний сургуулиар удаа дараалан шалгарч, 2008 онд Монгол улсын шилдэг менежменттэй топ сургуулийн нэг болсон энэ хамт олон түүхт ойн хүрээнд сургуулийнхаа анги танхимуудыг тохижуулах, сургалтын материаллаг баазыг сайжруулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж, эхнээсээ хийж хэрэгжүүлж байгаа аж. Төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа тул төгсөгчдийнхөө нөөц бололцоог ашиглах шийдвэрийг сургуулийн захиргаа болон тус сургуулийг төгсөгчдийн холбооноос гаргасан байна. Энэхүү ажлын хүрээнд өнгөрөгч сарын сүүлээр “УБ палас”-ын их танхимд хандивын тоглолт амжилттай зохион байгуулжээ.

Мөн энэ сарын найманд хандивын хүлээн авалт зохион байгуулж, уг уулзалтад УИХ-ын гишүүн асан Ж.Гомбожав, Ш.Бадам, УУЯ-ны сайд асан Ч.Хурц, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, гавъяат эмч Б.Бүлтэн  тэргүүтэй үе, үеийн төгсөгчдийн төлөөлөл болсон олон арван нэр хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирж, төрөлх сургуульдаа хандив өргөсөн байна. Тухайлбал, бэлнээр өгсөн болон өгөхөөр амласан мөнгө 94 сая төгрөгт хүрсэн бол 40 орчим сая төгрөгийн ажлыг бартераар гүйцэтгэхээ илэрхийлжээ. Хандивын хуримтлалаар хүлээгдэж буй ажлуудыг санхүүжүүлэх аж.

Тус сургуулийн удирдлагуудын санаачилгаар 11 мянга гаруй төгсөгчдийн төлөөллийг хамруулсан “Алдартны сургууль” холбоо байгуулагдсан бөгөөд уг холбооны тэргүүнээр Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан сонгогдон ажиллаж байна.

 

               

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж