Мухаммед Мурсийг цаазын ялаар шийтгэлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.17-нд нийтлэгдсэн

Мухаммед Мурсийг цаазын ялаар шийтгэлээ

 

Египетийн шүүх экс ерөнхийлөгч Мухаммед Мурсийг “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний 100 гаруй хүний хамтаар цаазаар авах ялаар шийтгэлээ. Тэднийг Хосни Мубаракийг суудлаас буулгасан 2011 оны хувьсгалын үеэр шорон руу дайрч хоригдлуудыг сулласан хэрэгт буруутгажээ. Цаазын ял сонссон хүмүүсийн дунд “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний лидер Мухаммед Бадей, орлогч Хайрат аль-Шатер нар байгаа аж.

 

Египетийн анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси хүчирхийллийг өдөөн турхирсан хэргээр хэдийнэ 20 жил шоронд хориг ял сонссон билээ.  Мухаммед Мурсийн ээлжит шүүх хурал ирэх зургадугаар сарын 2-нд болох аж. Тэрээр 2013 онд цэргийн эргэлтээр төрийн эрхээс буусан юм. Цэргийнхэн төрийн эрхийг авснаар “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийг нэг мөр дарахын тулд олон мянган гишүүд  дэмжигчдийг баривчлан, 20-оос бүх насаар нь шоронд хорих эсвэл цаазын ялаар шийтгэж байна. 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж