Алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг баярлуулав

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баяраар УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын санаачилсан “Сүхбаатар хөгжил сан”-гаас Дархан сумын алслагдсан гэр хорооллын хүүхэд багачууд, Орхон, Хонгор, Шарын гол сумын нийт хүүхдүүдэд зориулж  “Зайрмагны өдөрлөг” зохион байгууллаа. Дархан сумын 1-8, 15 дугаар багийн буюу Ширээ нуруу, тосгон, Толгойт, Ханжаргалант, Баяндаваа, ногоон зоорь, Мангирт, батилион, Ховдын хороолол зэрэг алслагдсан гэр хорооллын хүүхэд бүрийг баярлуулав. Өдөрлөгийн үеэр хүүхдүүдийн дунд шилдэг бүжигчин, фото мисс шалгаруулах, “Би дуучин” зэрэг олон төрлийн уралдаан, тэмцээн явуулж, түрүүлсэн болон оролцсон бүх хүүхдүүдэд “Сүхбаатар хөгжил сан”-гаас баярын бэлэг, амтат зайрмагаар бэлэг барьсан байна. Энэ үеэр ирсэн бүх хүүхдүүд шоколадтай, аарцтай, мөсөн зайрмагаа амтархан идэж, хүүхэд бүхэн баяртай байсан. Тэмцээнд хүүхдүүд идэвхтэй, өрсөлдөөнтэй оролцож байсан нь улам сонирхолтой хөгжилтэй болгож байлаа.  Энэхүү “Зайрмагны өдөрлөг” Орхон, Хонгор, Шарын гол сумуудад нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд хүүхэд багачууд өргөнөөр оролцож, нэг өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлж, мөн аав, ээж хайртай дотны хүмүүстэйгээ үнэгүй зургаа татуулан нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж