Бүсгүйчүүд ер нь олон янзын боломжтой үзэмж муу цүнхнээс илүүтэй үзэмж сайтай энгийн л цүнхийг сонгох байх. Тэгвэл үзэмж сайтай хэрнээ шинэ технологийг хэрэгжүүлсэн цүнхийг Данийн DIFFUS гэх загварын компани саяхан үйлдвэрлэн гаргажээ.
Уг цүнх нь гадна талаар нь 100 ширхэг жижиг дөрвөлжин нар хураагуураар үзэмжтэйхэн чимиглэсэн юм байна. Тэдгээр нь 2 ватт хүчдэл үүсгэхүйц хэмжээ болох 9% чадалтай нар хураагуурууд бөгөөд зохиогчдых нь хэлж байгаагаар нарны гэрэл муухан туссан өдөр ч гар утас мэтийн зөөврийн төхөөрөмжүүдийг цүнхэндээ хийгээд л цэнэглэж чадах нь байна.
2. Алган дээр мэдрэгч
Мишээлд болсон ICT 90 expo-г очиж үзэж байхад хоёр хүүхэд дэлгэц рүү хараад хөдөлгөөн хийхэд тэдний хөдөлгөөнийг дэлгэцэн дээрх хүн нь яг дагаж хийгээд байдаг хөгжилтэй тоглоом байсан санагдаж байна.
Уг тоглоом нь үндсэндээ хоёр хүүхдийн хөдөлгөөнийг камераар бичиж, бичлэгт нь дүн шинжилгээ хийх програмын тусламжтайгаар тоглоомын баатар нь тоглогчийг дуурайж хөдөлдөг болгож байгаа технологи байж.
Үүнтэй адилаар Германы судлаачид нэгэн технологийг хөгжүүлж байна. Уг технологи нь гарын алган дээрээ дарж байгаа хурууны хөдөлгөөнийг мэдрэгч камераар бичиж, дүн шинжилгээ хийдэг програм хангамжийн тусламжтайгаар хөдөлгөөнийг нь задалж уншина. Уг мэдээллээ утасгүй дамжуулагчаар гар утасруугаа дамжуулж алган дээрээ хуруугаараа дарж гар утсаа ашиглаж болдог болгохнээ.
3. Хөлөөрөө компьютерээ удирдаж болно
The Thanko USB Foot Switch гэх төхөөрөмж нь компьютерт USB-ээр холбогдож гурав хүртэл тооны хөлөөрөө дардаг товчлууруудаараа компьютерыг хялбархан удирдах боломжыг олгох юм байна.
Уг төхөөрөмж нь Windows xp, 7, vista зэрэг үйлдлийн системүүдийн алин дээр нь ч ажиллах боломжтой.
4. Хяналт бүхий унтлагын хувцас
Бид унтаж байх хугацаанд амьсгаа авахад хэцүү байх мэтийн элдэв асуудаас болж нойргүйтэж орхидог. Тэгвэл уг унтлагын хувцас нь амьсгал авч байгаа байдлыг тань бичиж аваад уг мэдээллээ халаасанд нь байрлуулсан жижиг чипэнд хадгалдаг бөгөөд түүнчлэн хэрэглэхэд энгийн, унтахад биенд саад болохооргүй аж. Энэхүү бүтээл нь 2012 оны зунаас худалдаанд гарна.
5. Цэнэглэгчтэй сандал
Цэцэрлэгт хүрээлэн, автобусны зогсоол, далайн эрэг зэрэг олон нийтийн газар сандал болгон ашиглагдахаар хийгдсэн Savannius гэх төхөөрөмж нь хөндлөн чиглэлийн салхинаас эрчим хүч үүсгэдэг. Ингэснээрээ тухайн сандал дээр суун амрангаа гар утас, хөгжим тоглуулагч гэх мэт зөөврийн төхөөрөмжүүдээ цэнэглээд байх боломжтой болох юм байна.