Балбад хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжлэн мэдрэгдсээр байна. Балбад өчигдөр /V.16/ 5.7 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл бүргэгджээ. Чичирхийлэл хөрш Энэтхэгийн зүүн хэсгийн Бихар муж болон хойд нутгийн зарим газарт мэдрэгдсэн байна. Энэ үеэр Энэтхэгийн хойд хэсэгт 17 хүн амь үрэгджээ. АНУ-ын геологийн судлагааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Балбын голомт Катманду хотоос зүүн зүгт 76 км зайтай газар байжээ.
Өмнө нь /V.12/ Балбад 7.3 магнитудын газар хөдөлснөөс 117 хүн амь үрэгдэж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн билээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл хөрш Энэтхэг, Пакистан, Хятад, Бангладеш улсуудад хүртэл мэдрэгдсэн аж.
Балбад өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр 7.8 магнитудын газар хөдөлснөөс хойш хэд хэдэн хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн юм. Газар хөдлөлтийн гамшигт 8000 гаруй хүн амь үрэгдэж, 250 мянга гаруй байшин барилга нурж сүйджээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters