Хиймэл дагуул ачсан Орос пуужин унажээ

Хуучирсан мэдээ: 2015.05.17-нд нийтлэгдсэн

Хиймэл дагуул ачсан Орос пуужин унажээ

 

Мескикийн хиймэл дагуулыг сансарт хөөргөх Оросын пуужин Сибирийн нутаг дэвсгэрт шатаж унасан байна. Протон-М пуужинг өчигдөр /V.16/ Казахстаны Байконур сансарын буудлаас хөөргөснөөс хэдхэн минутын дараа осолдсон байна. Протон-М пуужингаар “MexSat-1” сансарын хиймэл дагуулыг хөөргөх оролдлого хийсэн нь бүтэлгүйтсэн аж. Одоогоор энэ хэргийг Оросын сансар судлалын төв Роскосмос мөрдөн шалгаж байгаа аж. Сүүлийн саруудад Оросын сансарын хөтөлбөрт удаа дараа осол гарах болсон нь дэлхий нийтийн анхаарал татаж байна. ОХУ нь Барууны болон Азийн орнуудын харилцаа холбооны сансарын хиймэл дагуулыг хөөргөж өгснөөр их хэмжээний орлого олдог аж.

 

Өмнө нь ОХУ-ын хөөргөсөн нисгэгчгүй сансарын хөлөг удирдлагаггүй болсноос  олон улсын сансарын станцад ажиллаж буй хүмүүст тусламж хүргэх ажил саатсанаас гадна өнгөрсөн мягмар гаригт гурван сансрын нисгэгчээ дэлхий рүү буцаах хугацааг хойшлуулсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж