Энэтхэг улсын Ерөнхий сайд Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй холбоотойгоор маргааш 12.00 цагт УИХ хүндэтгэлийн чуулган зарласан. Тус чуулганд оролцохдоо түшээд гоё дээрээ тавьж ирэх ёстой. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн пүрэв гаригт гишүүдэд хандаж “Ирэх ням гаригт хүндэтгэлийн чуулган зарласан байгаа. Гишүүд гоё дээрээ тавьж ирэх ёстой шүү” гэх зөвлөгөөг өгсөн юм. Тиймээс түшээд маргааш ойрд гангараагүйгээрээ гангарна.
Г.ХОРОЛ