Дөрвөн настай хүү таван давхрын цонхны тавцан дээр гарч суун унах эрсдэлд ороод байсныг хөрш айлын залуу аварч, хүүхдийг аюулгүй гэрт нь оруулжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар байрны таван давхарт бага насны “хүүхэд тагтан дээрээ гарчихаад орж чадахгүй, унах гээд байна” гэсэн дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид очиход тус иргэн тагтаар дамжин цонхыг нь хагалан орж, хүүг дотогш оруулан аварсан байжээ.
Дашрамд дөрвөн настай хүү нь хоёр настай дүүтэйгээ гэртээ хоёулахнаа байсан ба аав ээж нь гаднаас нь түгжээд явсан байсан гэнэ. Иймээс эцэг эхчүүдийг хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь үлдээхгүй байхыг онцгой байдлын газраас анхааруулж байна.
Д.ЖАРГАЛ