Террористуудаас зугтсан дүрвэгсэд
Аль-Амирия тосгонд “Ислам улс” бүлгийн дайчид 45 хүнийг цаазалсан тухай цэргийн эх сурвалж мэдээлжээ. “Аль-Амирия тосгоны цэргийн хотхонд довтолсон исламын дайчид энгийн 45 иргэнийг цаазалсан” гэж эх сурвалж мэдээлэв.
Аль-Амирия тосгон нь Пальмира хотоос гурван км-ийн зайтай юм. Хэргийн газарт Сирийн 500 орчим цэргийнхэн дайчдын эсрэг байлдахаар очсоны дараа исламчууд ухарчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР