Өвлийн спортын хамгийн сонирхолтой спорт болох 79 удаагийн Хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чех улсын O2 болон СЕZ цэнгэлдэхүүдэд болж байгаа билээ. Тэгвэл хэсгийн тоглолтууд дуусч хасагдах шат эхэлсэн бөгөөд шөвгийн дөрөвт Канад талбайн эзэд болох Чехтэй өнөөдөр 22.15 цагт тоглоно.
Харин шөвгийн дөрвийн нөгөө багууд болох ОХУ баг АНУ багтай шөнийн 02.15 цагт тоглоно. Тус хоёр баг хэсгийн тоглолт таарч тоглоход 2-4 харьцаагаар ОХУ хожигдсон билээ.
Харин Стенлийн цомын төлөө бүсийн хагас шигшээд Вашингтон Капиталс Нью-Иорк Ренжирс багууд таарч цувралыг долоо дахь тоглолтод Ренжирсүүд хожсон билээ. Тэгвэл Вашингтон Капиталс багийн ахлагч Александр Овечкин өчигдөр шигшээ багтайгаа нэгдэж эхний бэлтгэлээ хийсэн бөгөөд өнөөдөр болох АНУ-ын эсрэг тоглолтод оролцох ажээ.
Эх сурвалж: www.mminfo.mn