Холливудын дур булаам хосуудын нэг Скарлетт Йоханссон, Шон Пенн нар болзохоо больжээ. Пеннийн тоглосон “Амьдралын мод” кино энэ жилийн Каннын наадамд нэр дэвшихэд Йоханссон ирээгүй бөгөөд энэ үеэс хосууд салж байгаа тухай сенсаац гарч эхэлсэн байна.
26 настай Йоханссон, 50 настай Пенн нар хэдэн сарын өмнө Лос-Анжелест өдрийн зоог хамт барьснаар тэдний шохоорхлын тоглоом эхэлсэн бөгөөд улмаар хосууд хамтдаа амарч, зугаалахаар Cabo San Lucas-ыг зорьсон билээ. Түүнчлэн хосууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Вашингтонд байхдаа Цагаан ордны сэтгүүлчидтэй хамт оройн зоог барьсан гээд тэдэнд гэгээлэг дурсамж цөөнгүй байдаг. Харин яагаад гэнэт салж байгаа шалтгаан нь тодорхойгүй байгаа ба одоогоор тэдний хэн нь ч салсан тухай сенсаацид тайлбар өгөхөөс татгалзсаар байгаа юм. Йоханссон одоогийн байдлаар Нью Мехикод “The Avengers” нэртэй кинонд дүр бүтээж байгаа аж.
Б.Энх