Каль: Оросын С-300 Ираны хамгаалж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.16-нд нийтлэгдсэн

Каль: Оросын С-300 Ираны хамгаалж чадахгүй

Фото: РИА Новости

 

Оросын зенитийн пуужингийн систем С-300 нь Ираныг Америкийн довтолгооноос хамгаалж чадахгүй гэж Sputnik агентлагт АНУ-ын ерөнхийлөгчийн туслах Колин Каль ярьжээ.

 

Орос өнгөрсөн дөрөвдүгээр сард Иранд С-300 нийлүүлэх хоригоо цуцалсан юм. Дөчин харвагч төхөөрөмж бүхий С-300ПМУ-1 системийн таван дивизионыг Иранд нийлүүлэх гэрээнд 2007 онд гарын үсэг зурсан байв. Түүнээс гурван жилийн дараа олон улсын хориг арга хэмжээний улмаас уг гэрээний хэрэгжилтийг зогсоосон байлаа.

 

"С-300 нь өндөр үр дүнтэй зенитийн систем юм. Хэрэв Иран цөмийн зэвсэг бүтээх гээд тохиролцооноосоо ухарсан нөхцөлд АНУ цохилт хийх боломжийг  тэр нь тасалж чадахгүй " хэмээн Обамагийн туслах хэлжээ.

 

Гэхдээ бусал тэнцвэртэй нөхцөлд АНУ, Израиль хоёр Иранд ийм систем байхгүй  байхыг илүүд үзнэ хэмээн тэр онцлоод ийм системтэй болж  байгаад нь бидэнд зохицох шаардлага гарч ирлээ гэжээ. Иранд С-300 систем нийлүүлэх нь Вашингтонд саад үүсгэхгүй гэдгийг Обама өмнө нь мэдэгдсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж