Доллар чангарснаас алтны үнэ буурсныг баасан гаригийн биржийн арилжаа харуулж байна.
Нью-Йоркийн Comex бирж дээр алтны долдугаар сарын фьючерсийн арилжаанд алтны үнэ 7,4 доллараар буюу 0,6 хувиар бууж, т.унци нь 1217,80 долларын үнэ хүрэв. Мөнгөний долдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний үнэ 0,77 хувь буурч унци нь 17,33 доллар болжээ.
Баасан гаригийн арилжаагаар, доллар гурав хоногийн доошлолтын дараа өсч эхлэв. АНУ-ын худалдааны зургаан түншийн валютын сагстай харьцуулсан долларын ханш 0,12 хувиар нэмэгдэн, 93,50 пунктад хүрчээ.
Америкийн валютийн ханш нь гэнэтийн гэхээр АНУ-ын бөөний худалдааны хэмжээний тухай сулхан мэдээний дараа доошилж байна. Тус орны Худалдааны яам дөрөвдүгээр сарын үзүүлэлт сарын дүнгээрээ өөрчлагдсөнгүй гэж лхагва гаригт мэдээлсэн байв. Тэр нь 0,2 хувийн өсөлт гарна гэж байсан шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.
Сулхан үзүүлэлтийн мэдээ нь өнөөгийн түүхэн бага 0-0,25% гэсэн бодлогын хүүг нэмэх асуудлаа есдүгээр сар хүртэл хойшлуулахыг АНУ-ын Холбооны нөөцийн системд өгч магадгүй юм. Өмнөхөн нь хөрөнгө оруулагчид бодлогын хүүг зургадугаар сарын хурлаараа нэмнэ гэж тооцоолж байлаа.
"Хөрөнгө оруулагчид АНУ-ын сулхан статистикт анхаарлаа төвлөрүүлсэн байгаа. Трейдерүүд Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ есдүгээр сард нэмэх үү гэсэн асуудалд орооцолджээ” гэж Рейтер агентлагт Foreign Exchange Analytics-н шинжээч Дэвид Гилмор (David Gilmore) хлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР