Дүүргийн татварын ажилтай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Дүүргийн татварын ажилтай танилцав

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засаг эрхэлсэн Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн ажил байдалтай  танилцжээ. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь 12 гаруй мянган аж ахуй нэгжтэй. Сардаа 120-140,  жилдээ 1200-1400 аж ахуйн нэгж шинээр нэмэгдэж байдаг гэнэ. Эх орны хишиг болгон Тавантолгойн хувьцааг  жижиг аж ахуйн нэгжүүдэд олгоно гэсэн сургаар сураггүй алга болсон компаниуд гарч ирсэн онцлог  бүхий хагас жил өнгөрч байна гэж тус татварын албаныхан ярьжээ.

Энэ жил улс, нийслэлийн төсөвт 65,9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс тавдугаар сарын байдлаар нийслэлд төвлөрүүлэх ёстой хэмжээнээс таван тэрбум, улсад найман тэрбум төгрөг илүү оруулжээ. Ер нь сүүлийн жилүүдэд төлөвлөгөөгөө  тогтмол  давуулан биелүүлж байгаа гэсэн мэдээг өгч байв. 

Тус хэлтсийн хувьд бэрхшээлтэй хоёр асуудал бий гэнэ. Эхнийх нь өөрийн гэсэн байргүй. УБИС-ийн зүүн хажууд Макс түргэн хоолны газрын барилгыг түрээслэж үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Удаах нь жил ирэх бүр аж ахуйн нэгжүүдийн тоо өсч байгаагийн зэрэгцээ 120 хүрэхгүй ажилтан, албан хаагчдтай татварын хэлтсийн ачаалал эрс нэмэгдэж буй аж.

Нэгдүгээр орлогч дарга Б.Баатарзориг үйл ажиллагаандаа хоёр чиглэл баримтлахыг тэдэнд зөвлөв. Татварын байгуулагууд сайн ажиллаж байгаагийн жишээ нь  нийслэлд өрнөж байгаа зам засвар, бүтээн байгуулалтын ажил. Тэгэхээр цаашдаа татвар төлөгчид татварт өгсөн мөнгө нь ямар ажилд юунд зарцуулагдаж байна вэ гэдгийг мэддэг байх учиртай. Энэ тал дээр татварын хэлтсийнхэн анхаарч татвар хурааж авахын зэрэгцээ мэдээллээр давхар  хангахыг анхааруулав. Түүнчлэн татварын шалгалт хийхдээ богино хугацаанд, бие биедээ хяналт тавих байдлаар олуулаа ажилладаг Япон улсын туршлагаас суралцахыг захилаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж