Европын үнэт цаасны зах зээлийн шинэчлэл автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааг унагаж эхэлжээ. Уг шинэчлэлд хамгийн их өртсөн “Peugeot”-ын хувьцаа 5 хувиар буурсан бол “Renault” 2.1, “Daimler” 1.6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Өнгөрсөн тавдугаар сард Франц, Испанид автомашины худалдаа эрс буурснаас Засгийн газар автомашины худалдаанаас авах төсвийн татаасыг хүчингүй болгосон байна. АНУ-ын үйлдвэрлэлийн буурсан үзүүлэлт олон улсын зах зээлд таагүй нөхцөл байдлыг авчирсан юм.
Японы Nikkei 225 1.7 хувиар буурч, Азид үнэт цаасны үнэ унасны дараа Европын зах зээл мөн 1 хувиар буурсан байна.
Н.Энх