Фото: Александр Щербак / "Коммерсантъ»
Онгоцны үйлчлэгч нар нь хамгийн дэгжин хувцастай дэлхийн нисэхийн 10 компаний тоонд “Аэрофлот” багтжээ. Энэ чансааг Yahoo.com. хайлтын сүлжээ гаргасан байна. Оросын нисэхийн томоохон компанийн хамт ТОП-10-т Virgin Atlantic, Emirates, Air France, Air Canada, Qantas, Korean Air, Bangkok Airways зэрэг нэртэй компаниуд багтжээ. Компаниудын чансааг тодорхой байр заалгүйгээр нэрсийн дарааллын дагуу зөвхөн тэдний өмсгөлийн давтагдашгүй загварыг нь тэмдэглэн гаргасан байлаа.
Сүлжээний жуулчлалын салбарын Yahoo Travel нисэхийн тээврийн жагсаалтыг бүтээсэн ба “Аэрофлот” компанийн үйлчлэгч нарын хувцасны хурц тод өнгө, стилийн аксессуаруудыг тэмдэглэв. Энэ стиль нь нислэгийн онцгой уур амьсгалыг бий болгоход чухал нөлөөтэйг сүлжээ үнэлжээ.
Энэ чансаанаас гадна “Аэрофлот”-ыг хамгийн хөөрхөн үйлчлэгч нартай дэлхийн ТОП-3 компанийн нэг гэж BS Aeronautics портал сайт нэрлэсэн байлаа. Оросын компанийн үйлчлэгч нарын орчин үеийн дүрэмт хувцсыг 2010 онд үйлчилгээнд оруулсан ба загваруудыг Санкт-Петербргийн дизайнер Юлия Бунакова, Евгений Хохлов нар бүтээжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР