Баянзүрх дүүргийн АН-ын Шинэчлэлийн хороо, тус дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гантуяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Д.Пүрэвдаваа намын дүрэм зөрчиж, нөхөн сонгууль хийсэн. Улмаар ИТХ-аас дэмжлэг хүлээгээгүй хүнийг хорооны Засаг даргаар ажиллуулдаг гэх мэдээллийг сэтгүүлчдэд мэдээлэв.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь долоо дахь жилдээ тус дүүргийн Ардчилсан намын хорооны даргаар ажиллаж байгаа юм байна.
Нөгөө нэг баримт нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гантуяа дарамт шахалт дор ажил үүргээ гүйцэтгэдэг байна. Ажлаа хийж байхад нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэй ажил дээр нь ирж, ажлаа өгөхийг шаардсан. Мөн хоёр эмэгтэй гэрт нь ирж амгалан тайван байдлыг алдагдуулсан, машинтай этгээдүүд дагасан нь ажил хийхэд хүндрэлтэй байна гэлээ.
Г.ДАРЬ