Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ гадаад паспорт яаралтай шинээр авах үйлчилгээгээ түр хугацаанд зогсоожээ. Учир нь жил бүр хавраас зуны хооронд буюу 6-9 дүгээр саруудад УБЕГ-ын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал нэмэгддэг. Мөн энэ жилийн хувьд ОХУ-д визгүй зорчдог болсон холбоотойгоор ачаалал бүр илүү нэмэгдсэн гэнэ. Харин “яаралтай” сунгах үйлчилгээ хэвийн явагдаж байгааг онцолсон юм.
Д.БАЯР